Хэрхэн ажиллах вэ ?

NeoBux дээр мөнгө олох хэд хэдэн боломж бий. Энэ нь
  1. Өөрөө реклам үзэж мөнгө олох
  2. Хонжворт сугалаанд оролцох, бичлэг үзэх, зарим даалгавар биелүүлэх замаар нэмэлт орлого олох
  3. Түрээсийн гишүүдийн төлбөр
  4. Таны элсүүлсэн гишүүдийн төлбөр зэрэг болно. 
Хэдий хэрийн мөнгө олох боломжтой вэ ?
Хэрвээ та өдөр бүр тодорхой хугацаа ( өдөр бүр 30 минут ) зарцуулан өгөгдсөн зааврын дагуу ажиллаж чадвал сард 1000$ олох боломжтой. Сард хэдэн мянган $ олдог хэрэглэгчид ч бий.
Гэхдээ ийм хэмжээний мөнгө зүгээр л алган дээр чинь буугаад ирчихгүй. Та тэвчээртэйгээр зүтгэж чадвал NeoBux-ийн олон хэрэглэгчийн адил зорилгондоо хүрэх болно. 
Ингээд системийн дотор хэрхэн ажиллах зааврыг алхам тус бүрээр тайлбарлаж өгье.

1-р алхам - 0.60$
Эхний 2 долоо хоног бол хамгийн шантарч мэдэх үе байдаг. Хэрэглэгч нэг бол системдээ үлдэж үргэлжлүүлэн ажиллана, нэг бол учраа сайн олоогүйгээс хаян гардаг.
Эхний 15 хоногт хэрэглэгч зарим талаар хязгаарлагдмал байна. Жишээ нь: гишүүн элсүүлж болохгүй, зүгээр л санал болгосон рекламыг үзэх эрхтэй. Хэрвээ та энэ хугацаанд 100-аас доошгүй реклам үзэж чадсан бол 15 хоногийн дараа хязгаарлалтыг хүчингүй болгоно.
Эхний үеийн гол зорилго бол гишүүн түрээслэх процессийг эхлүүлэх 0.60 $-ыг олж авах ажиллагаа юм. Та эхэн үедээ мөнгө олж шалихгүй нь үнэн. Ойролцоогоор өдөрт 0.04 $, 15 өдрийн дараа 0.60 $ болно. Энэ бол таны анхны зорилго.
Сайтдаа амжилттай бүртгүүлсний дараа доорх зурган дээр хараар хүрээлсэн  View Advertisements  гэсэн бичиг нь дээр дарна. Хажууд нь байгаа тоонууд нь таньд одоогоор өгөгдсөн реклам юм. 
View Advertisements -руу ороход доорх 20-30 реклам гарч ирнэ. Ихэвчлэн 0.001$ хөлстэй рекламууд гарч ирэх боловч хааяа 0.01$ цалинтай реклам гарч ирнэ. Рекламан дээр дарахад улаан цэг гарч ирэх бөгөөд тэр цэгэн дээр дарахад шинэ хуудас руу дамжиж орно.

Шинээр дамжиж орсон хуудас ачааллаж дуусахад дээд талд байх Neobux-ийн O үсэг дээр шар тойрог гүйх бөгөөд дуусмагц  Close  гэсэн бичиг гарч ирж түүн дээр дарна. Ингэж та өөрт чинь өгсөн рекламнуудыг бүгдийг нь үзэж дуусгах ёстой. Нэг зүйл анхааруулахад үзэх заруудын чинь доор Fixed Advertisements хэсэгт байрлах Улбар шар өнгийн 4 зараа өдөр бүр заавал үзэх ёстой шүү!!!

Жич: Рекламны блокийн өнгөөр ялгагдах хэд хэдэн төрлийн зарлал байдаг. Ягаан болон ногоон нь 0.001 $ үнэтэй тогтмол зар, хөх нь 0.005 $ үнэтэй уламжлалт динамик зар ( хаяадаа гарч ирдэг ) улбар шар нь 0.001 $ үнэтэй тусгай зар( гишүүдээсээ орлого авахын тулд үүнийг заавал дарна ) байдаг. Харин саарал нь санал болгоогүй юм уу, эсвэл үзчихсэн зар юм.
 Ингээд та бүртгүүлснээс хойш 15 хоногийн дотор эдгээр рекламнуудыг өдөр болгон үзэж 0.60$ заавал олох шаардлагатай. Харин 15 хоног өнгөрсний дараагаар олсон мөнгөөрөө гишүүн түрээслэн авч гол ажилаа эхэлнэ.

2-р алхам - Гишүүн элсүүлж мөнгө олох 
Дороо гишүүн элсүүлэх 2 зам байдаг.

  1. Урилгаар дороо гишүүн элсүүлэх
  2. Түрээсийн гишүүд худалдаж авах
Эхний арга, урилгаар доороо гишүүн элсүүлэхдээ баруун
гар талд байгаа Banner гэсэн бичиг дээр дарахад гарч ирэх Link гэсэн холбоосоор хүмүүсийг бүртгүүлж өөртөө элсүүлнэ. 

2 дахь арга, та дансандаа 0.60 $-той болсон бол өөрийн доор гишүүн түрээслэх эрхтэй болно. Аккаунтынхаа гол цонхонд байгаа "Referrals" товчийг дарахад хэдий тооны гишүүн түрээслэх хүсэлтэй байгааг сонгох цонх гарч ирнэ. Жишээ нь 3 гэсэн тоог дарахад түүний дор 3 гишүүний түрээсний үнэ 0.60 $ гарч ирэх бөгөөд таны үндсэн данснаас төлбөр хийгдэж баталгаажна. Баяр хүргэе! Та одоо өөрийн дор түрээсийн гишүүдтэй боллоо.



Дороо гишүүдтэй болмогц тэдэнд зориулсан AutoPay тохиргоог заавал нээнэ. Түрээсний гишүүдтэй болмогц таны нэрний хажууд хамгаалалтын малгайтай ажилчны дүрс гарч ирдэг.
( Цэнхэр малгайтай нь таны өөрийн доор элсүүлсэн гишүүд, шар малгайтай нь түрээсийн гишүүд байх болно. )
Мөн түрээсийн гишүүд рүү ороод "AutoPay" гэснийг "Enabled" болгоход таны гишүүд реклам үзэх болгонд түрээсийг нь автоматаар 1 хоногоор сунганддаг болно. Ингэснээр идэвхитэй гишүүд өдөр бүр өөрсдөө түрээсийн төлбөрөө хийж эхлэх ба та бага зэргийн орлого олоод зогсохгүй өөрийн биеэр хяналт тавьж ажиллахад эвтэйхэн болно.
Ингээд таны 3 гишүүн идэвхтэй ажиллаж өдөр бүр заавал үзэх 4 улбар шар рекламаа үзээд байвал та үзэлт болгоноос 0.005$ авна. 3 гишүүний нийлбэрээр өдөрт 0.06$ дээр нь таны өөрийн 0.04$ нэмээд та өдөрт 0.10$ орлоготой болно.
7 хоногийн дотор та дахин 3 гишүүн түрээслэх орлого хуримтлуулж чадах бөгөөд ингэснээр өдөрт 0.16 $ олох боломжтой.
Дараагийн 7 хоногт дахин 5 гишүүн авна гээд бодвол өдөрт 0.26$.
Дахин нэг 7 хоноход 10 гишүүн түрээслэх боломжтой болж орлого 0.46$ хүрнэ.
4 дэх 7 хоногийн сүүлээр та дахин 19 гишүүн түрээслэх боломжтой болж (бүгд 40 гишүүн) өдөрт 0.84$ олдог болно... гэх мэтээр цааш үргэлжилнэ.
Хэрэв түрээсэлсэн гишүүн 14 хоногийн турш идэвхи муутай байвал систем өөрөө түүнийг өөр гишүүнээр үнэгүй солих болно. (Алтан гишүүний хувьд 14 биш, 7 хоног)
Хамгийн гол нь өдөр бүр зараа үз! Гишүүдээсээ орлого олохын тулд шинэ гишүүн түрээслэх боломж гармагц л түрээслээд байх хэрэгтэй. Түрээсийн хугацаа нь дуусаж буй гишүүний төлбөрийг бүү мартаарай. Ялангуяа 7-оос бага хоног үлдсэн гишүүдийг сайн анхаарч байгаарай!
Гишүүдтэйгээ ажиллах тодорхой нэг өдөр, жишээ нь даваа гараг гэх мэтээр гаргавал их амар байдаг. Тэгээд энэ өдрөө л гишүүдээ хянаж шалгаж, хэнийх нь түрээсийг сунгах, дахин хэдэн гишүүн түрээслэх боломжтой байгааг тооцоолох гэх мэтээр ажиллана. 

3-р алхам - 90 $
Гишүүн түрээслэх ажилаа үргэлжлүүлсээр 300 гишүүнтэй болж авах хэрэгтэй. Мэдээж үүнд тодорхой цаг хугацаа зарцуулагдана. Гэхдээ бид өдөрт маш бага цаг зарцуулж идэвхигүй хөдөлмөрөөр мөнгө олж байгаагаа бодолцох хэрэгтэй шүү дээ. Ингээд 300 гишүүн өдөрт тус бүр 4 реклам үзнэ. Үзэлт бүрээс танд 0.005$ буюу нийт 6$ орж ирнэ. 300 гишүүнтэй (жирийн хэрэглэгч үүнээс илүү байх боломжгүй) болмогц энэ тоогоо алдахгүй барьсаар дансандаа 90$ хуримтлуулна. 

4-р алхам - Алтан гишүүн болох
Өмнөх алхамдаа бид 90$ хуримтлуулахыг зорьсон. Энэ зорилгыг хангаснаар “Алтан гишүүн” болох болно. Үүнийг системийн гишүүнчлэлийн шагнал гэж үзэж болох бөгөөд орлогоо эрс нэмэгдүүлэх боломжийг олгодог. Жишээ нь: түрээсний гишүүдийн үзэлт бүрд та 0.005$ биш, харин 0.01$ авна. 300 гишүүнээсээ өдөрт 12$ авна гэсэн үг. Мөн өдөрт үзэх зар сурталчилгааны тоо хэмжээ, үнэ өртөг ч өөрчлөгдөнө.
Цаашид түрээсийг реклам үзэлт, зар мэдээ болон гишүүдийн төлбөр, бусад идэвх зүтгэлээс хамааран олгох оноогоор сунгах боломжтой болно. Жилд 30000 хүртэл оноо өгч болно


5-р алхам - Гишүүдийн баазыг өргөтгөх
Алтан гишүүн болмогц гишүүн түрээслэх ажлаа үргэлжлүүлнэ. Мэдээж мөнгөө гар дээрээ авахыг хүн бүр хүсэлгүй л яахав. Гэхдээ бүр их орлоготой болохын тулд бага зэргийн тэвчээр хэрэгтэй. Одоо 2000 тооны гишүүн түрээсэлж болно. Өдий тооны гишүүд өдөрт 80$ орлогыг танд оруулах болно. Өөрөөр хэлбэл: 80$*30 хоног=2400$. Үүнээс гишүүдийн түрээсийг хасна: 2000*0,20=400$. Ингээд та сард 2000$-ын орлоготой болох нь энэ, гэхдээ энэ бол эцсийн хязгаар биш юм шүү...
 

Анхааруулга !!!
Танд зөвхөн нэг интернэтэд холбогдож болох төхөөрөмжнөөс нэг л хаягаар нэвтэрч байхыг зөвлөж байна. Хэрэв та нэг төхөөрөмж дээр нэгээс дээш хаягаар нэвтэрвэл таны нэвтэрсэн бүх хаяг автоматаар хаагдах болно. Харин нэг хаягаар хэд хэдэн төхөөрөмжөөс нэвтэрэх гэж оролдвол таниас өмнө тэр төхөөрөмжөөр өөр хаяг нэвтэрч байсан бол тухайн хаяг болон таны хаяг аль аль нь хаагдах аюултай !!!
 

Хэрэв таньд ойлгомжгүй зүйл эсвэл асуух зүйл байвал энд дарж надтай холбогдоно уу. Баярлалаа.

1 comment: