Сайн байцгаана уу ? Та бүхэнд энэхүү нийтлэлийг уншиж буйд талархал илэрхийлэе.
Дийлэнх
хүмүүс интернэтээр мөнгө олохыг худал зүйл гэж боддог.Тэгэж бодох нь ч зүйд
нийцэх хэдий ч өнөөгийн дэвшилтэт технологит 21-р зууны хувьд хэтэрхий
хоцрогдмол ойлголт юм.Яагаад хоцрогдмол гэж нэрлэж байна вэ ? Гэсэн асуултийг
та дотроо эрэгцүүлэн бодож байна уу ? Тэгвэл яг одоо би таньд маш ойлгомжтой
хариулт өгье.
Өдгөө 2015 он хүртэл Монголчууд бидний амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан билээ.
Гар утас, Кабелийн телевиз, Өндөр хурдны интернэт, Бэлэн мөнгөний машин зэрэг
олон олон өөрчлөлтүүд гарсан, түүгээр ч үл барам Монгол улсын бүх иргэд цахим
үнэмлэхтэй болсон нь өнөөгийн 21-р зуунд мөр зэрэгцсэн дэвшил болж чадсан
билээ. Мөн саяхнаас бидний байнгын хэрэглээний салшгүй нэг хэсэг болсон нийтийн
тээвэр маань ч цахим хэлбэрт шилжсэн нь ч бас л томоохон өөрчлөлт юм. Энэ
бүхнээс жишээ авч үзэхэд та бид байнгын хөгжингүй орон зайд амьдарч буй нь хэн
ч маргамгүй ҮНЭН болж байгаад юм.!!!
Эндээс та нэгийг бодсон бол бид өдөр тутмын амьдралдаа цахим гүйлгээнд оролцож
байгаа билээ.
Яаж
оролцдог вэ ?
Гар утсаа нэгжээр цэнэглэх, нийтийн тээврийн U Money
картаа уншуулан зорчих, бэлэн мөнгөний машинаас мөнгө авах, интернэт худалдааны
сайтуудаас худалдаа хийх, бүр шинээр оюутан болж буй хүүхэд, залуус минь ЭЕШ-ын
хураамж, Их дээд сургуульд элсэх хураамж зэргийг цахим гүйлгээ ашиглан
төлдөг билээ. Яг энэ байдлаар цахим хэлбэрээр мөнгө төлж, хэрэглэж байгаатай
адилаар олж, хуримтлуулж болох эрх бид бүгдэд байгаа гэдгийг та яг одоо эргэцүүлэн
бодоод нэг үзээрэй.



